Өнөөдөр:     


 

 

 

 

 

 
 

* ЭРХЭМ ЗОРИЛГО


ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗАРЧМУУД


Манай товчооны эрхэм зорилго нь хууль зүйн туслалцааг мэргэжлийн хамгийн өндөр түвшинд үзүүлэхэд оршино. Энэ нь үйлчилгээ чанартай, үнэн зөв, үр дүнтэй, үйлчлэгч нь чин үнэнч шударга, найдвартай байна гэсэн үг.

Манай үндсэн зарчмууд:

  • Үйлчлүүлэгчийн хууль ёсны зорилгыг удирдлага болгохдоо өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлж, зорилгодоо хүрэхийн тулд хууль бус арга хэрэглэдэггүй; 1

  • Үйлчлүүлэгчийн захиалга нь хууль бус буюу тухайн асуудлаар үр дүнд хүрэхүйц хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй (чадахгүй) бол энэ тухайгаа бид урдьчилан мэдэгддэг;

  • Сонирхолын зөрчилтэй бол үйлчилгээг эхлэхээс өмнө татгалздаг;

  • Үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхийн тулд асуудлыг тал бүрээс нь гүнзгий судалж, хийх ажиллагааг нягт нарийн төлөвлөдөг. Манай боловсруулсан асуудлын эрх зүйн үндэслэлийг (Монгол Улсын хууль тогтоомжоор) хэн ч үгүйсгэж, буруутгаж чадахгүй байх ёстой;

  • Үйлчлүүлэгчийн хууль бус үйлдэл, шударга бус хандлагыг хүлээн зөвшөөрч, өөгшүүлэн дэмжих, хууль зөрчсөн явдлаа нуух, хариуцлагаас зайлах, хуулийг тойрч гарах (зөрчих) арга зааж өгөх явдал бидний үүрэгт хамаарахгүй; 2

  • Үйлчлүүлэгчийн нууцыг ямагт чанд хадгалах, түүний итгэмжлэн мэдэгдсэн мэдээллийг хэзээ ч түүний эсрэг хэрэглэхгүй байх;

  • Хууль зүйн мэргэжлийн бус (улс төр, санхүү, эдийн засаг, сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх г.м.) аливаа асуудлаар зөвлөгөө өгөхгүй;

  • Бусад хуульч, өмгөөлөгчөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийг өөртөө татах, хүлээн авахыг цээрлэнэ;

  • Маргааны нөгөө тал болон манай эсрэг байр суурьтай аливаа этгээдийг муучлах, доромжлох зэргээр хүнийх нь хувьд дайрч довтлох явдал манай арга барилд үндсээрээ харш. Бид зөвхөн маргаж буй зүйл (асуудал)-ийн талаар л хуульд үндэслэн мэтгэлцдэг.

Манай нэр хүнд дараахь хүчин зүйлд үндэслэдэг:

Мэдлэг, туршлага: Манай өмгөөлөгчид өөрсдийн ажиллаж байгаа аж ахуйн эрх зүй, иргэний (бизнесийн) эрх зүй, эрүүгийн эрх зүйн салбарт бусдаас илүү мэдлэг, дадлага туршлага эзэмшсэнээс гадна бид орчин үеийн эрх зүйн хоёр үндсэн тогтолцооны (бүлийн) шаардлагад нийцүүлэн ажиллаж хууль зүйн туслалцааг англи, орос, герман хэл дээр үзүүлэх чадвартай.

Ур чадвар: Асуудлыг гүн гүнзгий судлан шинжилж, хууль зүйн болоод логикийн гарцаагүй үндэслэлтэй дүгнэлт хийснээр ямар ч ээдрээтэй нарийн түвэгтэй асуудлыг үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцүүлэн зөв шийдвэрлэж чаддаг юм.

Мөс чанар: Үйлчлүүлэгч төдийгүй эсрэг тал болон аливаа бусад этгээдтэй харилцахдаа ёс суртахууны хэм хэмжээг ямагт эрхэмлэн дээдэлж, шударга биш, үнэнч бус, жудаггүй, бүдүүлэг зан үйлдэл гаргахыг хатуу цээрлэдэг.


1 Шүүгч болон хэрэг маргаан шийдвэрлэх гэж байгаа төрийн бусад албан хаагчид шан харамж, хахууль өгөх зэрэг хууль бус арга хэрэглэдэггүй.
2 Энэ нь үйлчлүүлэгчийн итгэмжлэн мэдэгдсэн нууцыг бусдад (түүний дотор хуулийн байгууллагад) задална гэсэн үг биш юм.
 

« Буцах | Хуудасны эхэнд | Дараах »

Нүүр | Англи | Орос | Вэбийг тэмдэглэх | Вэбийг үндсэн хуудас болгох | Хэвлэх | Гарах
Цэц Хууль Зүйн Товчоо