Өнөөдөр:     


 

 

 

 

 

 
 

* ӨМГӨӨЛӨГЧ НАРЫН БҮРЭЛДЭХҮҮН


М.Одонхүү: Тус товчоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд захирал. 1981 онд ЗХУ-ын Ленинградын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш прокурорын байгууллагад мөрдөн байцаагч, Улаанбаатар хотын прокурорын орлогч, 1990-1993 онд Монгол улсын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан. М.Одонхvv аж ахуйн болон татварын эрх зүй, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар зөвлөлгөө өгөх, шүүхээс өмнөх шатанд эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зохицуулах, төрийн байгууллагад төлөөлөх чиглэлээр ажилладаг. Орос хэлтэй. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн.


Г.Бахдал: Тус товчоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд гишүүн. 1978 онд ЗХУ-ын Эрхүүгийн УИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Прокурорын байгууллагад мөрдөн байцаагч, аймгийн прокурор, 1990-1993 онд Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Тэрээр иргэний (гэрээний) ба худалдааны болон корпоратив (компанийн) эрх зүйн нарийн түвэгтэй асуудлыг судлан боловсруулах, дүн шинжилгээ хийж, хууль зүйн дүгнэлт гаргах, зөвлөлгөө лавлагаа өгөх, гэрээний болоод хуулийн этгээдийн дотоод зохицуулалтын эрх зүйн баримт бичгийн эх зохиох чиглэлээр мэргэшсэн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн.


Ч.Сайнзаяа: Товчооны гишүүн. Монгол Улсын Их Сургуулийг 1996 онд Олон улсын харилцааны бакалавр, 1997 онд Хууль зүйн бакалаврын зэрэгтэй төгсөн. 1999 онд АНУ-ын Йелийн Их Сургуульд хууль зүйн магистр, 2005 онд Колумбийн Их Сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. АНУ-ын Нью-Йоркийн Өмгөөлөгчдийн Коллеги, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон. “Цэц” товчооны гишүүн болохоос өмнө Нью-Йоркийн хуулийн Wickersham & Taft LLP фирмийн Нью-Йорк дахь болон Лондон дахь салбарт хуулийн зөвлөгч, Английн хуулийн олон улсын хэмжээний Clifford Chance LLP фирмийн Нью-Йорк дахь салбарт хуулийн зөвлөгчөөр тус тус ажиллаж байхдаа америкийн олон нийтийн компани болон хөрөнгө оруулалтын банк, даатгалын компаниудын эрх, ашиг сонирхолыг өрийн бичиг болоод эд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагаанд төлөөлөн оролцож байсны хувьд санхүү, үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын салбарт үлэмж туршлага хуримтлуулсан юм.
Ч.Сайнзаяа нь аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн өөрчлөлт, санхүүжилт, хуулийн этгээдүүд нийлэх, нэгдэх ажиллагаа, даатгал, хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлийн асуудлаар мэргэшсэн. Орос, англи хэлтэй.


Г.Уянгахишиг: Товчооны гишүүн. 1997 онд МУИС-ийг хууль зүйн бакалаврын зэрэгтэй, 2002 онд ХБНГУ-ын Боннын Их сургуулийг хууль зүйн магистрын зэрэгтэй тус тус төгссөн. Компанийн, гэрээний, татварын эрх зүй болон Legal due diligence хийх чиглэлээр мэргэшсэн. Герман хэлтэй. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн.





Д.Ханд: Ахлах хуульч. 1981 онд ЗХУ-ын Ленинградын УИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. БНМАУ-ын прокурорын газарт болон Хууль зүйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан. 1997 онд Австралийн Чарлз Стертын Их сургуулийг Бизнесийн удирдлагын Магистрын зэрэгтэй төгссөн. Англи, орос хэлтэй. Иргэний ба компанийн эрх зүй, гадаадын хөрөнгө оруулалт, ашигт малтмалын салбарын асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргах, legal due diligence хийх чиглэлээр мэргэшсэн. Англи, орос хэлнээс болон англи, орос хэлний хууль зүйн орчуулагчийн албан ёсны лицензтэй.


Ж.Элбэгсайхан: Ахлах хуульч. 1986 онд МУИС-ийг хууль зүйн магистрын зэрэгтэй төгсч, 1995-1998 онд Австралийн Канберрагийн Их Сургуульд Бизнесийн эрх зүйн курст суралцсан. Мөрдөн байцаагч, прокурор, УИХ-ын зөвлөгч, Хуулийн хэлтсийн дарга, олон улсын төслийн үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан. Хууль зүйн албаны тэргүүний ажилтан. Үндсэн хуулийн, захиргааны, компанийн (корпоратив) эрх зүй, хүний эрх, ашигт малтмалын салбарын асуудлаар мэргэшсэн. Орос, польш, англи хэлтэй.


Д.Уянга: Өмгөөлөгч. 2003 онд Румын Улсын Бухарестийн Улсын Их сургуулийг хууль зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн. Гадаадын хөрөнгө оруулалттай компани болон бусад хуулийн этгээд, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар болон төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах, өмчлөлийн эрхийг нь улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлаар мэргэшсэн. Румын хэлтэй. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн.




Ш.Маралгуа: Хуульч. 2006 онд МУИС-ийг хууль зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн. Мэргэшил: худалдааны ба гэрээний эрх зүй. Туршлага: гэрээний эх зохиох, хууль зүйн дүгнэлт гаргах, Legal due diligence хийх чиглэлээр ажилладаг. Герман хэлтэй.






З.Одонгуа: Хуульч. 2003 онд МУИС-ийг хууль зvйн бакалаврын зэрэгтэй төгссөн. Иргэний ба иргэний байцаан шийтгэх эрх зүйгээр мэргэшсэн. Эрх зүйн баримт бичгийн эх зохиох, хууль зүйн дүгнэлт гаргах, нотлох баримтад анализ хийж шүүхэд гаргах нэхэмжлэл бэлтгэх, Legal due diligence хийх чиглэлээр ажилладаг. Орос хэлтэй.





« Буцах | Хуудасны эхэнд | Дараах »

Нүүр | Англи | Орос | Вэбийг тэмдэглэх | Вэбийг үндсэн хуудас болгох | Хэвлэх | Гарах
Цэц Хууль Зүйн Товчоо