Өнөөдөр:     


 

 

 

 

 

 
 

* БИДНИЙ ТУХАЙ


Хууль зүйн “Цэц” товчоо нь 1993 оны 8 дугаар сард, тэр үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу Эрх зүйн үйлчилгээний “Цэц” ББХК хэлбэрээр анх үүсгэн байгуулагдсан. Энэ хугацаанд бид зах зээлийн харилцаа төлөвшсөн улс орнууд дахь хувийн өмгөөллийн үйл ажиллагааны журам, жишгийг судлан, өөрийн орны практикт хэрэглэн туршлага хуримтлуулснаар Монгол Улсад энэ салбарын жинхэнэ эх загвар төлөвших суурийг тавьсан билээ.

Тус товчоо нь аж ахуйн болон иргэний эрх зүйн асуудлаар нарийн мэргэшлийн хууль зүйн үйлчлилгээ үзүүлдэг бөгөөд манай үйлчлүүлэгчид гол төлөв монголын томоохон компаниуд болон Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, тэдгээрийн төлөөлөгчийн газрууд байдаг.

Манай үйл ажиллагааны гол зарчим нь үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхолыг хуулийн хүрээнд найдвартай хамгаалах, эрх зүйн үйлчилгээний хууль зүйн vндэслэл нь ямагт баталгаатай бөгөөд үйлчилгээ нь дээд зэргийн чанартай, өмгөөлөгч нь чин үнэнч байх явдал мөн.

Ийм учраас томоохон компаниуд манайхыг сонгодог юм.

Бид АНУ, ОХУ, БНХАУ болон бусад зарим улсын хууль зүйн фирмүүдтэй ажил төрлийн холбоотой хамтран ажилладаг.

Бид танд туслахад бэлэн байна.

« Буцах | Хуудасны эхэнд | Дараах »

Нүүр | Англи | Орос | Вэбийг тэмдэглэх | Вэбийг үндсэн хуудас болгох | Хэвлэх | Гарах
Цэц Хууль Зүйн Товчоо